- салхиа чи дахиад төрөх юм бол юу болох вэ ?
салхи: мод болно.
- яагаад ?
салхи: яахав дээ нэг л урагсан газраа үхэн үхтэлээ байдаг болхоор нь.
- чи нэг газраа удаан байж чадна гэж үү ?
салхи: чадна аа. хаашаа ч явахгүй зөвхөн тэнд л байж чадна.
- тэгвэл чи тэнэг юм байна аа.
салхи: тиймээ би тэнэг.
- тэгвэл мод хайр гэж юу байдагийг мэддэг бол уу ?
салхи: мэдэх байх аа.
- ай мэдэхгүй со кинон дээр л ийм юм гардаг байх аа.
салхи: тийм л дээ. тэглээч гэсэн би мод болмоор байна. яг түүнийхээ хажууд ургасан мод болно.
- тэр чиний хажууд байсан ч гэсэн чамайг хайрлахгүй бол яах юэ ?
салхи: яах ч үгүй ээ. яагаад заавал би түүнээс ямар нэг юм хүсэх ёстой гэж. юу ч хүсэхгүй зүгээр л хайрлаж болно биз дээ.
- болно л доо. гэхдээ хүмүүс дандаа л юм хүсэж байдаг шүү дээ.
салхи: би хүн биш мод болох гээд байгаагийн учир нь энэ л дээ. юу ч хүсэхгүй хүссэн ч хийж чадахгүй, уйлсан ч дуу гарахгүй. сайхан ш тээ. хараад л байна. дууграхгүй, ярихгүй, хөдлөхгүй. нэг л зүйлд үнэнч хэвээрээ гэхдээ үргэлж дээшээ тэмүүлсэн байж чадах ч юм шиг ээ.
- одоо яагаад үнэнч байж чадахгүй гэж.
салхи: би хүн байгаа цагт энэ бүтэхгүй байх аа. би хичнээн үнэнч байх гэж хичээсэн ч гэсэн хорвоо намайг өөрчлөх гээд байна. би бол зүгээр л нэг муу тоос ш тээ.
- за за би чамайг ойлгохгүй байна.
салхи: ойлгоод ч яах юм. чи бас мод болох гээд байна. Тйимээс чи зүгээр л амьдралын модоо л босго доо харин түүндээ үнэнч байгаарай.
- чиний мод боссон уу ?
салхи: тонуулчид ирээд түүнийг минь хөрөөдөөд аваад явчихсан. одоо нэг газар түлж байгаа биз.
- тэнэг гэдэг нь юу яриад байгаа юм бэ ?
салхи: тийм ээ. тийм чи дахиад д намайг тэнэг гэдлээ би нээрээ тэнэг ш тээ. тэнэг болхоороо л тэнэг юм бодож байгаа юм. тэнэг хүнийг хүмүүс хөөргөж яриулах дуртай байдаг юм ш тээ. яагаад гэвэл түүнийг хараад тэдний хар бодлууд нь түр ч атугай алга болдог учраас тэр. би лав гэнэн хүнийг л тэнэг хүн гэж хэлдэг. чи харин тэнэг хүн гэж хэнийг хэлдэг вэ ?
- мулгуу дүүрчихсэн тэнэг хүнийг хэлнэ.
салхи: чи тодорхой асуултанд тодорхой хариулт өг л дөө. чамд гэж хэлхэд чи яг тэнэг хүн гэж хэнийг хэлэх юм бол гэж бодож үзээгүй юм байна аа. яагаад гэвэл чамд хариулт алга.
- юу гэсэн үг вэ ? хэлэх юмаа мэддэгүй сонин гажиг хүмүүс байдаг ш тээ. хүн ойлгохгүй юм ярьдаг.
салхи: хүн ойлгохгүй юмаа тэнэг гэдэг юм. тэхээр чи ч бас тэнэгүүдийг нэг болж байна.
салхи: та ойлгосон уу ? би лав ойлгоогүй гэхдээ би тэнэг биш тэр ч бас тэнэг биш...