нойтон хамуу шиг залуу

өнөөдөр галзуурмаар их ажилтай байлаа. нөгөө юмаа ямарч байсан бэлэн болгоод өгсөн. жаахан тиймхэн болсон ч гэнсэн яахав дээ. харин өдөр өрөө рүү залгаад үүдэнд хүн ирчэхсэн чамтай уулзан гэнээ гэсэн. хэн гэдэг хүн байна гэсэн чинь нөгөө солойт чинь байгаа... бүр уур хүрээд намайг байхгүй гээд хэлчих гэсэн. хөөрхий ресэпшин би яаж хэлэх юм бэ гээд л гачин болоод оо. тэгвэл намайг хуралтай байна гээд хэлчих гэсэн. тэгээд нэг юм хэлсэн л юм шиг байна лээ. муу тэнэг яах гэж ажил дээр ирдэг байна аа. бүр нэг нойтон хамуу шиг залуучууд байх юм аа. хүн дургүй байхад яваад л өгнө биз дээ. дагаад л гай болоод л байх юм. тэгээд ч би сүүлийн нэг сар эр хүнтэй уулзаагүй ээ сонирхол татах хүн ч алга байна. гэтэл энэ залуу гажиг юм шиг л байх юм. бүр сүүлдээ 

- надтай унтмаар байгаа юм уу ? ганц унтчих юм бол намайг зүгээр орхих уу гэж хүртэл хэллээ ? хэрэг алга аа надаас юу хүсээд байгааг нь ч мэдэх юм алга. зүгээр л би тайван баймаар байна миний найз залуу эсвэл мөрдөгч шиг л намайг хаана юу хийж байна гээд л... би чамд хаана юу хийж байгаагаа тоочих албагүй байх аа гэхээр. өөдөөс инээгээд л... яагаад ч юм ийм худлаа хүмүүс хорвоогоор нэл болж ээ. нэг их сүрхий баян мундаг хүн болох гээд л... би нээрээ үнэн залхаж банйа аа.

за мэдэхгүй ээ

сая нэг найзынхаа хуримын бичлэгийг үзлээ. сайхан юм аа бид хоёр хамт байсан үеүүд таг,таг хийж толгойд орж ирээд л... хүн бүх юмаа алдсан хойно ойлгох юм аа. би ямар тэнэг байсан юм бэ ? гээд л арай жаахан өмнө нь ойлгохгүй яав даа. тэгсэн бол бусдын л нэгэн адил ажиллаа хаяад гэртээ хоолоо хийгээд л охинтойгоо хамт чамайг хүлээгээд суух ч байсан юм билүү бүү мэд дээ. Би л чамд зав гаргахгүй байж байгаад чамайг алдсан. уг нь хайрт нь ажиллаа л сайн хийгээд байвал болох байх гэж бодож байсан. тэгээд үхтэл ажил хийгээд л жаахан ч гэсэн чамдаа тус нэмэр болох ёстой гэж бодож байсан юм. би бусад айлийн эхнэр шиг ганцхан нөхөрөө зүтгээд байхыг хүсээгүй юм аа. би чи бид хоёр хоёулаа хамаг бүхнээ өөрсдийн гараар бий болгож сайхан амьдрах болно. чинийхээ нүүрэнд үрчлээ сууж байхыг хараад л хамтдаа хөгширөөд л... тийм л зүйлийн төлөө хэтэрхий шуналтай ажиллаж байж. Баян тансаг амьдрал дунд эрхлүүлээд л хүссэн болгоныг минь авч өгч чадах эрчүүдээс зугтааж байж би чиний болсон. хамаг найзууд минь тэнэг мулгуугаар минь дуудаж байхад юу ч үгүй чам дээр очсон. Яагаад гэвэл би мөнгө тийм чухал биш түүнийг хүн өөрөө бий болгож чадна гэж бодсон. бидний амьдрал нэг жижигхэн байшинд босч эхэлсэн. тиймээ тэр байшин цэвэрхэн байх нь ховор байдаг. яагаад гэвэл өглөө эрт босоод л 3 лаа 3 ван тийшээгээ пижигнээд л... юун юум эмхэлж цэгцлэх мантай. охиноо эмээд нь хүргэж өгөөд л ажил гээд л гүйнэ дээ. тийм болхоор чинь хадам ээж уурлахгүй яах вэ дээ ? бэр гэж нэг хүн өглөө гараад л орой орж ирдэг хийж гийгүүлсэн юу ч байхгүй нээх л мундаг амьтан. за тэр ч яах вэ ? хуримын бичлэг дээр чи минь дуулж байна аа. чамайг хараагүй удсан болхоор нэг л сайхан байна дахин, дахин үзээд л баймаар... чамайг сүүлд хархад чи их таргалсан байна лээ. би жаахан санаа зовсон би л хоол өгөхгүй тураагаад байсан юм байна даа гэж. хүмүүс чамайг эхнэрээсээ салаад их өнгө орж гэж байгаа байх даа. бодхоос ичэж үхмээр юм. гэтэл би энд ийш тийгээ гүйсээр байгаад бүр нэг тураал болсон хүмүүс хүчтэйхэн шиг үлээвэл хийсээд унан гэсэн. хэ хэ хэ. чамаас нэг юм асуумаар байдаг юм аа. яагаад чи жаахан хүлээж чадаагүй юм бэ ? яагаад намайг мартахын тулд хурдан өөр хүнтэй болно гэж хэлсэн юм бол оо. би лав чамайг мартахгүй ээ мартахын араггүй зүйл амьдлалд  байдаг юм. тэр холоос гэрийнхээ шаахайтай надаа хоол бариад ирж байсан чамайг би яаж мартах юм бэ ? тэр өдөр чи бид хоёрын анхы шөнө байсан. яагаад ч юм дэндүү надин санагдаад байгаа болхоор цааш нь бичэх хүсэл алга аа. хэзээ ч юм ил гаргаж болох юм гэхдээ мэдэхгүй. чамайг санаад үхэх шахаад гэртээ ирхэд охин минь өөдөөс хүзүүдэж аваад л үнсэж үнгээд л ээжийгээ тайвшруулдаг. яг одоо охиноо аймар их санаж байна. цүндгэр гэдсэн дээр нь үнсээд л баймаар. чамд баярлалаа надад ийм муухай зулзага үлдээсэнд чинь хязгааргүй их баярлалаа охин байхгүй байсан бол би гэдэг хүн амьд яваа ч үгүй ч үү бүү мэд.  аягүй бол үхэж тэнэгтэх байсан даа. үгүй ч байж болох л доо за мэдэхгүй ээ...

Маргааш би үхэх байх аа...

хэ хэ хэ. ойрд жаахан ухаангүй хүн шиг л яваад байсан чинь маргааш бэлэн болох ёстой ажиллаа delete хийчихсэн байна. би одоо үхсээн... том хорхой намайг яг ална байх даа. угаасаа алуулхад ч бэлэн л байна өө. хэдийгээр бас нэг хүний буруу байгаа ч гэсэн би хариуцаж байгаа ажил юм чинь. өөртөө хохьчин тэнэг минь гэж л хэлхээс. угаасаа бүр анх дургүй эхэлсэн юм ингэж л тааран даа. дургүйд хүчгүй гэгчээр. за маргааш захирал бол орж ирээд л да... дааа...дааа.... дий ...дий... гэнэ хө. маргааш ч харин өөрийгөө өмөөрөхгүй ээ. баяр болох гэж байхад цалин шууд хасаад л 20 % будаа болно энэ бол яг найдвартай. инээд ч хүрэх шиг уур ч хүрэх шиг. за юу ч гэсэн ажил дээр хоноод дахиад бүгдийг эхлэх болов оо зайлуул. маргааш орой 18 цагаас өмнө бас ч үгүй хугацаа байна аа. харин амжих уу гэдэг л сонин байна. хэрэгтэй хүмүүсээ бүгдийг нь өглөө эрт хүрээд ир гэж дуудсан тэр болтол би энд тарчилж үхэхээс дээ. өө бас нэг сайхан муу мэдээ дуулгаж байна. надад хэрэгтэй байгаа газрын хүмүүс аль хэдийнэ тараад явчихсан байна гэж манай өрөөны ганц эр хүн маань орж дуулгаж байна. иш чааваас үүгээр, түүгээр гүйгээд л байна. за яарч л байсан өөдөөс харсан өрөөны хүн ирэж магадгүй гэж ресэпшин хэлж байна. ирэхгүй бол ажил дээр хоноод ч хэрэггүй буолно доо. яагаад тэнэг хүн шиг инээд хүрээд байгаа юм бол оо. ажиллаа хийж чадахгүй бол эртхэн хийж чаддаг хүмүүст нь суудлаа тавиад өгөх хэрэгтэй. би ч ийм арчаагүй байхаар нэг газар худалдагч хийвэл таарна тээ. сэтгэл шингээгүй юм аа гэж өөрийгөө хуураад ч яах вэ ? би чадах ёстой байсан. би чадна нэг их зовлон болгохгүй хийнэ гэж бодсон үгүй юм аа. юманд жаахан хариуцлагтай хандах хэрэгтэй байсан. би мулуу... би хөлдүү... би гашилчихсан толгойтой...

... худлаа

Гансарсан сэтгэлийг хэн ч ойлгохгүй

ганцхан надаас хайр л хүсэх юм

Ганцаардаж байгааг минь хэн ч мэдрэхгүй байж

Гайхалтай чамин үг чихэнд минь шивгэндэг 

Худлаа хүмүүс, хуурамч инээмсэглэл,

хаашаа л харсан дургүй хүрмээр...

хархан нүдээ аниад хаашаа ч хамаагүй алхаж байна

тиймээ сайн залуу энэ хорвоод хэр олон байгаа бол. яагаад гайгүй хүмүүс нь дандаа хүнтэй суучихсан байдаг юм бээээээээээээээ.......... би хүнтэй суух гээгүй л дээ. Зүгээр л сайн хүнтэй хамт баймаар байна. даанч тийм хүн олдохгүй байна. тйим хүн гарч ирвэл хайртай болж чадахгүй л байх л даа. зүгээр л дурлаж чболох байх аа

 

 

 

 

 

 

салхин уйлаан

  болор зүрхэнд бороо зүсрээд

  бодлын тэнгэст чи хөвөөд

  нойтон сормууснаас нулимас дусалхад

   орчлон ч бас надтай хамт дуслаж байх юм...

          шил тогших бороон дусал

          шимсэрсэн сэтгэлд гуниг үеэрлүүлж

          сэвтсэн нүднээс гал хайн тэнүүчилэн...

          салхи намайг хайсаар салхин уйлаан өрнөөд л байна.

 салхитай хамт орчлон уйлж байна.

за нэг иймэрхүү. our love never dies \ Ernest Cortazar \ сонсоод бичсэн юм аа.

ийн их гоё ая байна аа. би лав одоо 50,60 сонсож байна аа. зө зө нойр хүрч байна сайхан унтлаа. хэд хоног хөдөө яваад ирсэн ядарч байна гэж жигтэйхэн. машинд, хээр унтаад л эсвэл цуг яваа хөгшичүүд архидаад, дуулаад л  унтуулахгүй алж өгсөн.  Тэгээд өглөө үүрээр 6 болж байхад сэрээд л хийх амжихгүй сайхан явсан их лут өвөөтөй танилцсан шүү.

 

 

 

 

 

 

 

секс зүүд

saya hed honog ajilaar darhan yavaad irsen ih tseverhen gazar bna lee. heden zurag avhuulsan oruulah gesen bi ajil deeree aprataa orhichihoj ug ni baahan l heregtei heregui zurag avsan yum. za ter ch yah ve suuliin ued sex zuud ih zuudleed bna aa. he he he bodvol nogoo dutagdal ene ter ni l yum bailgui dee. zuuden orson zaluug tanin aa bid hoer jiriin saihan naizuud getel bi gedeg hun tuuntei sexdej bna gej zuudleed... zugeer l uuj suuj bgad yagaad ch yum 2 l hnaa bna aa. ugaasaa 2 hanaa bh ue zondoo l baidag l daa. tegsen ter namaig unsej bna aa. bi ch neg ih durguitsahgui unsuulj bh yum. tegeed bi zorig muutaihan teversen chin mani hun zorig ni orson yum bailgui ih datsin bolson. hamgiin gol ni ter mash enhrii, yaldam zoolhon nanaig enhriilj bsanaa gar ni dooshoo yavlaa. tegeed l omdnii min tovchiig tailaad dotoojind bolgoomjtoi garaa hiisen. harin ene ued bi sanaachilagiig gartaa avaad tuunii deer ni garch suugaad l olsoglon arslan shig l tuun ruu dairsan.ter chihend chinii buh yum chin iim saihan gej medeegui yum bna gaihaltai geed l uglej bna aa. ter hohon deer mini unseed l nuruug min chimheed l bsan bi harin dohood irsen chin tuuniig nuruug aimar ursan8 bas aimar changa orilood l he he he. harin ter tavij chadaagui ee. bi shurshuurt orchihood saihan bailaa geed l garaad yavaad ogson ter aimar ineedtei nud gargaad l togloj bga tiim uu gesen hartsaar haraad l uldsen... neg iim zuud zuudleed ee bi huntei untaagui udaj bga bolhoor ingej bga yum boluu buu med. shal teneg yum aa. oir havid saihan setgel tatah zaluu ch alga ooooooooo............

 

шувуу болно оо

яадаж чи сэтгэлээс минь арилаад өгч болохгүй юм уу ? явсан газар болгон чамайг бодуулах юм. юу хийж байгаа бол бид хоёрыг санаж байгаа бол уу ? дуулдаг байсан дууг чинь санаандгүй сонсчихлоо, уг нь болих гэсэн ч чадсангүй ээ цааш нь сонсоод л байна аа. чиний надаа дуулж өгдөг байсан дуу... дуулж өгчихөөд инээгээд нүдэн дээр минь үнсдэг байсан энэ дуунаас би их зугтсан даа. сонсох юм бол нүдэнд өөрийн мэдэлгүй нулимас цийлэгнээд хоолой зангираад л сонин болдог юм.

одоо ч бас яг тэгэж байна. сүүлийн үед их хэрүүл болдог байсан ч гэсэн одоо бодохнээ хөөрхөн ч юм шиг санагдаж байна аа. дандаа л чамаасаа илүү их хайр хүсдэг байж ээ. намайг хайрлахгүй байна гээд л хушуугаа унжуулаад эрхлээд өвөр дээр чинь суудаг байсан аа санаж байна. хоолоо хийчихээд чамайг хүлээгээд л суудаг байхөд жаргалтай байж дээ. тэгээд л өдөр хэн ирж юу ярисан, өөрийнхөө юу хийсэнээ нэг бүрчлэн тоочоод л... инээдтэй юм аа. хааяа чамайг оройтох юм бол гадаа орцны үүдэнд суугаад л хүлээхээр чи хөлдөж үхлээ ш тээ гээд л намайг их загндаг  байсан чи ер нь намайг аав, ээжээс минь илүү загнаж үгэлдэг байсан шүү. өвөл, зун аль нь ч хамаагүй чамайг хүлээгээд л сууж байх сайхан байсан. нэг юм санаанд ороод оо 2, 3 жилийн өмнө байх аа чи бид 2 микэронд суугаад яваж байсан, өөдөөс хараад сууж байсан эгч аннаас зүсээд уутанд хийчэхсэн тэр нь аймар үнэртээд л би яахав угийн чихэр, жимс гэхээр үхэх гэдэг хүн түүнийг нь горьдоод л шүлсээ залигсан юм байлгүй манай хүн буугаад л ичэж үхэх шахлаа гээд яахлээрээ ингэж нялх хүүхэд шиг байдаг юм бэ гээд л гэрийнхэндээ очиж ховлоод л...тэр үед бид 2 мөнгө байгаагүй ээ. ямар ч мөнгөгүй хэрнээ жаргалтай л байсан юм. чи харин надаа хүссэн үед минь дуртай юмыг минь аваад өгч чадахгүй байгаадаа шаналдаг байсан. би харин чамаас юу нэхэгүй, зовоохгүй гээд л дэлгүүрт орсон ч гоё юм харахгүй өөр тийшээ хараад л худлаа идмээргүй байгаа царай гаргаад л...тэр үед оюутан хүмүүс чинь хэцүү шүү дээ. сайхан зүйл их олон байж ээ. чи хичээлдээ явахдаа ирж үнсчихээд л бас тараад орой ирж үнсээд л явдаг байсан. яагаад бүх юм ийм болчихсон юм бол оо. чи бид хоёр одоо дэндүү их холдож ээ. чамайг хичнээн их санаж байгаач гэсэн тэсээд л байна. чам дээр хэзээч очихгүй ээ хааяа хоолойг чинь сонсмоор болоод өөрийн мэдэлгүй залгах гэдэг ч юу, билээ гээд л болидог хаа байгаа газар чинь олж очоод уйлмаар болдог ч гэсэн очихгүй. зүгээр л бүх юм дууссан. чамайг мартахын тулд өөр эрчүүдтэй уулздаг. чамайг бодохгүй нь тулд дарс баахан уудаг.

миний ертөнц эвдэрч байгаа

би одоо би биш болсон

би зүгээр л салхи болсон...

юунд ч юм хэзээ нэгэн цагт ертөнцийн бүх хүн намайг буруутгаж байсан ч чи л харин битгий буруутгаарай. яагаад гэвэл чи л намайг ийм болгсон шүү дээ. бас өөрийгөө хэзээч битгий буруутгаарай...

зовлон гэдгийг цөмийг нь овоолчихсон

захаас нь эхлэж инээж туулан даа...

 

 

зовлон бүхнээс хагцаад дахин төрөхдөө би

зовлон хэлдэггүй домгийн шувуу болон оо...

тиймээ шувуу болно оо. яагаад миний амьдрал ийм азгүй байдаг юм бол оо. яагаад би жаргалтай байж болдоггүй юм бэ ?  ганцхан нөхрөөсөө салсан гээд ингэж байгаа юм биш шүү. зүгээр л миний амьдрал их сонин ном бичээд бодит амьдралаас гэвэл хүн итгэхгүй байх аа...

 

зүгээр л...

зүгээр л би чамайг санаад байна аа

зүсрэх нулимсаа дотогшоо залгиад л

зүүдэндээ ч болов учирахыг хүсэх юм

зүүдэнд чи ирэхгүй юм аа

зүрхээ дараад л хүлээгээд байхад

зүгээр л надаас зугтаад байна

                     нудэнд жаргал тогтохгүй

                    нүгэлд  сэтгэл хууртахгүй

                    нүв нүцгэн сэтгэл минь гадаа зогсно

дурсамж бүхэн чамайг нэхээд л 

дуу бүхэн хайртыг минь сануулаад

дуусашгүй гунигын мананд хөвөрч л явна да хонгор минь.

 

 

өөх энэ тэнгэрийг ээ...

өглөө босоод ирхэд л... шал сонин байна шүү. бурхан минь хур бороогоо хайрлахгүй яагаад харамлаад байгаа юм бэ ? Бүр нэг бороо орсоны дараах сайхан үнэрийг үгйлж байна шүү. энэ жилийн анхны бороо зарим хүмүүс орсон гээд л байна лээ. миний хувьд лав ороогүй байгаа би өөрөө борооны мөнгөн дуслуудыг хацар дээр минь буухад л анхны бороо гэнэ шүү. бороо орвол ёстой шалба нороод, гудамжаар эргүү хүн шиг хаашаа ч хамаагүй алхан аа. бүр орилоод гүйсэн ч яахав. за за бурхан минь бороогоо хурдан оруулаарай. гуйж байна шүү салхи нь гуйж байна.

залхуу

сүүлийн үед залхуу гэдэг өвчинөөр өвдөөд өө. бүр юу ч хийх хүсэлгүй болоод байх юм. эхэлсэн ажилаа дуусгаагүй 2 сар болох нь. арай ч дээ. ийм байж болохгүй биз дээ. өнөө шөнө сууж байгаад заавал дуусган аа. бас өөр нэг ажилын санал ирсэн. яахаа мэдэхгүй л байна. тэнд орвол бөөн бичиг цаасан нь дунд дарагдаад өрөөнөөсөө ч гарахгүй үхэх байх аа. сүүлийн үед юу ч бодмооргүй юу, ч хиймээргүй болоод байха аа. үхэх гэж байгаа юм бол уу ? уг нь муу хүн үхдэггүй гэдэг дээ. тэгсэн сайн хүн байгаад үхчихвэл яана аа. за за юу л бичээд байна даа.  би эсвэл аймар толгой муутай мулгуу байх аа... өөртөө бүр нэг дургүй хүрээд байх юм.

(Нийт: 57)
 


Powered by