хорхойнуудад бууж өгөхгүй шүү...

Сүүлийн үед хорхойнууд овоо юм сэдээд байна аа. Би яахав зүгээр л харж байгаад хазуулахгүй шүү. Энэ муу зэвүүн хоёр хорхой намайг барих гэж байгаа юм байх даа. Тийм ч амар баригдахгүй шүү. жаахан хүлээж байгаад хумсаа сайн гэгч нь нуугаад яваж байхад болох байлгүй дээ. Ер нь ийм муухай хорхой ганц ч найзгүй байх ч аргагүй л юм аааааааа. ийм шуламийг хэн тоож нөхөрлөх вэ дээ. хөөрхий шулам... хөгширч үхтэлээ ганцаараа....

хорхойг  бодох бүр уур хүрээд унтах ч тэнхэл алга аа. Гэхдээ л би тайван байж сурах хэрэгтэй, тэгэхгүй бол хумсаа нуусан 2 том бүдүүн махнуудад идүүлэх  болно. Яах ёстой юм бол. хэлээ хазаад л яваад байх уу ??? хорхой бүр нэг муу санаатай чимээгүй байж байгаад л залигчих санаатай юм аа. тэгэхгүй шүү хорхой.

баасан гараг ааа гэж

сая гэрлүүгээ ирэх замдаа баахан согтуучуудтай тааралдаад аа. тэгсэн өнөөдөр баасан гараг шовудхад таарсан өдөр... юм байна аа. за тэгээд л хүмсүүд уугаад байж ээ. хэрэлдсэн, бөөлжсөн, агсан тавьсан, шороотой хутгалдаад яваж байгаа хүмүүс их байна аа. бас гуя хасаа гялалзуулаад л баар сахиж зогсоо охид ч их, гараа кармаандаа хийчихсэн, том, том юм ярьсан залуус тэднийг ангуучилах санаатай холхилдоод л хотын амьдрал аа гэж... залуу насаа өөр яаж ч өнгрөөх юм бэ дэ. гол нь ухаантай, өөрийг гэсэн бодолтой, дороо сууритай байвал болон доо. тэгэхгүй тэнэг, тэнэг юм хэлээд л худлаа нэг их мундаг хүн болох гээд ч яахав. өө бас нэг дургүй хүрсэн юм байна аа. ажилаасаа тараад микроогоо хөлөглөөд яваж байсан чинь жолоочын хажууд сууж байсан залуу нэг хүүхэнтэй утасаар ярьж байна аа.

- хөөх чи чинь ийм муухай ааштай юм уу ? эсвэл угын ийм ааштай байсым уу ? айн. яагаад байгаа юм бэ ? зүгээр л... чамтай уулзмаар санагдаад л... аан тиймүү би завтай байна аа. тэг л дээ хөөе. за за тэгвэл дараа заавал уулзан шүү.

гээд таслаж байх юм. тэгсэн харин дахиад нэг хүнтэй ярьж бна аа. тэгсэн хөөё новш чинь 

аан миний хайр уу ? юу хийж байна хайр нь очих гээд л яваж байна. чи гараад ирэх үү. за за тэгвэл хайрт нь шууд яваад орох уу. за за.

 

нэг иймэрхүү л юм болсон доо. эрчүүдээ гэж...

ааваа баяртай

хөөрхий зулзага маань ааваа баяртай гээд гарсанаасаа хойш аавтайгаа уулзаагүй ээ... ааваа хаана байна гэж нээд ээжийгээ баахан зовоодог байсан бол одоо аав гэж ч дуграх ч үгүй болж ээ. мартаад байгаам уу эсвэл жаахан ч гэсэн ээжийгээ ойлогсон уу бүү мэд дээ. санах нээ хамгийн сүүлд хаалга дуграхад ах чинь аав чинь  ирж байна гээд хэлчихсэн. миний муу зулзага хар хурдаараа үүд рүү гүйсэн  буцаж ирэхд нь харин хөөрхөн нүдээс нар унчихав уу гэмээр л харагдаж байлаа. ээж нь тэр үед чамруу эгцэлж хархаас ч айж байсан яагаад ч юм би буруутай юм шиг санагдаад, ээмээ нь ахыг чинь загнаад л... би тэр үед дотроо энхрий зулзага минь 

чи одоо үнэнийг мэдэх хэрэгтэй. одоо дахиж аавдаа эрхэлж байгаа хүүхдүүдийг хараад ээжээсээ аавыгаа битгий нэхээрэй. ээж нь чамд аавын хайраас бусдыг бүгдийг нь өгнө өө...  гэж бодоод

 

охиныхоо жижигхэн  хацар дээр нь үнсээд. миний зулзага одоо ээжийгээ сайн сонсож бай.

Одоо миний охин аавгүй, ээж нь нөхөргүй, аав чинь охингүЙ, ЭХНЭЭРГҮЙ БОЛСОН , ТИЙМЭЭС МИНИЙ ОХИН энэ бүхэнд ДАСАХ ХЭРЭГТЭЙ.

ААВГҮЙ ГЭЖ ХЭЗЭЭЧ БИТГИЙ  ГУТРААРАЙ. бас хэзээч надаас түүний талаар асууж болохгүй гэж хэлсэн.

БИ 2 ХОН НАСТАЙ ОХИНДОО ИНГЭЖ ХЭЛСЭН. ТЭГЭЭД ГЭРИЙНХЭНДЭЭ ДАХИАД МИНИЙ ОХИНЫ ХАЖУУД ТЭР ХҮНИЙ ТАЛААР ГАНЦ ч ҮГ ХЭЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ХАТУУ ХЭЛСЭН. БАС ОХИНДОО ЧАДВАЛ ЭЭЖ НЬ ЧАМД ААВ АВЧИРЧ ӨГНӨ ӨӨ. ХАРИН ХОРВОО ДЭЭР МИНИЙ ОХИНЫГ ӨӨРИЙН ХҮҮХЭД ШИГ ХАЙРЛАЖ ЧАДАХ ТИЙМ ХҮН БАЙВАЛ БИ ЧАМТАЙ ТАНИЛЦУУЛАН АА ГЭСЭН.

ТҮҮНЭЭС ХОЙШ БАГАГҮЙ ХУГАЦАА ӨНГӨРЧ ЭЭ. ӨДӨР ЗУЛЗАГА АВААД ГАДАГШАА ГАРСАН ТЭГСЭН ӨӨДӨӨС ААВТАЙ НЬ АДИЛХАН ФОРУМТАЙ ХҮН ИРЖ ЯВНА. ГҮНЖЭЭ УГ НЬ ГҮЙЖ ОЧООД Л ААВАА ГЭЭД БАРИАД АВДАГ ТЭГСЭН ХАРИН ӨНӨӨДӨР ТЭГСЭНГҮЙ. СЭТГЭЛ ЖААХАН Ч ГЭСЭН УУЖИРААД ЯВЧИХСАН ТЭГЭЭД БОДОХНЭЭ ЧИ МИНЬ НЭЭРЭЭ Л ЭЭЖИЙГЭЭ ЗОВООХГҮЙ ГЭСЭН ЮМ УУ. СҮҮЛИЙН ҮЕД ЁРӨӨСӨӨ ААВЫГАА НЭХЭЭГҮЙ ЮМ БАЙНА. САВ Л ХИЙВЭЛ УТАС АВЧ ИРЭЭД Л ААТАЙ ЯРИУЛ ГЭДЭГ БАЙСАН БОЛьЖ ЭЭ, БАС ЗУРАГТААР ГАРЧ БАЙГАА ФОРУМТАЙ ХҮН БОЛГОНЫГ ААВ ГЭЭД Л ЗУРАГТАНД ХУШУУГАА НААДАГ БАЙСАНАА Ч БОЛЬЖ.  ОХИН МИНЬ ЭЭЖИЙГЭЭ УУЧИЛААРАЙ ИНГЭЖ АМЬДРУУЛЖ БАЙГААД ЧИ МИНЬ БЯЦХАН БИЕНДЭЭ БАЙМГҮЙ УХААНТАЙ БОЛХООР ЭЭЖИЙГЭЭ ОЙЛГОН ОО. ГЭР БҮЛЭЭ ХАМГААЛЖ ЧАДААГҮЙ Ч ГЭСЭН ЭЭЖ НЬ ЧАМАЙГ ХАМГААЛАХ БОЛНО ОО. ГЭХДЭЭ ЭЭЖ НЬ ЧАМАЙГ ЭХРЛҮҮЛЭХГҮЙ ЭЭ. ЧИ МИНЬ НЯЛЦГАЙ АМЬТАН БОЛЖ БОЛОХГҮЙ ЭЭ. ЧАМАЙГ БИ ШАЛ ӨӨР ХҮН БОЛООСОЙ ГЭЖ ХҮСДЭГ.

 

 

 

 

 

зүрхгүй

юм бодох бүртээ би чамайг л бодоод байх юм аа. яагаад ч мартаж чадахгүй байх л даа. ганцаархнаа олон эрээлжилсэн замын голд зогсоод зөвхөн чамайг л хүлээгээд... чиний орхиод явсан тэр орон зай үгүйлээд л. өөдөөс минь хараад холоо идээд сууж байгаа харагдаад л, орндоо орохдоо өөрөө ч мэдэлгүй чамд зай үлдээгээд л унтах юм чамайг шөнө ирээд хаалга тогшвол дуулахгүй байж магадгүй гээд л өрөөны хаалга онгорхой унтдаг ч хэвээрээ солойтой ч юм шиг. чиний унтдаг талд яагаад ч юм унтахгүй л байгаа. Зүрх минь зогсчихсон хэрнээ  бие минь хаа сайгүй тэнэж байна. зүрхгүй амьдарч болох байх л гэж бодсон юм. тэгтэл бас хэцүү юм аа... зүрхгүй гэж бодоод өөр хүнд үнсүүлсэн гэтэл ямар хэцүү байсан гээч.

чинийх гэсэн бодлоосоо салж чадахгүй чичэрч байсан. яагаад ч юм уруулаа ямар их хармалсан гэж санан аа. чамд минь хэрэггүй болсон уруул шүү дээ. тэгсэн хэр нь л би харамлаад л байх юм. яагаад би өөрийгөө тавихгүй хүлчихээд байгаам бол ооооооооо... би одоо чинийх биш шүү дээ.  

Бүх бие хөндүүр...

ёоох хамаг юм өвдөөд үхэх нээ. өчигдөрөөс би нэг фитнест яваж эхлэв ээ. бие хаагаа сайхан болгох зорилгоор л доо. гэхдээ хамгийн гол нь жаахан тараглах хэрэгтэй байна аа тэгээд энэ овойж, товойсон яснуудыг далд оруулмаар байна гэж багшдаа хэлэв ээ. тэгсэн өөдөөс хүүхнүүд чам шиг болох гээд л ирдэг ш тээ. гээд инээж байна аа. тэгээд би гэж хүн үнэн эвсэлгүй юм аа. биеээ халаагаад жаахан зам дээр гүй гэсэн чинь унах гэж байгаа юм шиг санагдаад л хэ хэ хэ. удахгүй сурах л байх л даа. өө бас тэнд нээрээ сүрхий булчин шөрмөс болсон залуус их байна аа. сайхан биетэй хүүхнүүд байсан шүү. тэр нэг багш байна аа нэг тураадаг хичээл чинь юу билээ дээ хөгжим тавиад л хийгээд байдаг. за тэрний багш залуу үнэн инээдтэй харагдсан шүү. эрэгтэй хүн тэгээд л бүжиг заагаад л хөдлөөд байхаар нэг тийм харагддаг юм байна лээ. оцойж ирж байгаад л хэ хэ хэ. манай багш нэг гэж нэг 30 гаран насны жаахан ууртай ч юм шиг өөртөө анхаарал бараг тавьдаггүй болов уу гэмээр залуу байсан.

өдөрт нэг эр

ганц бие болоод янз бүрийн л эрчүүдтэй таараах юм аа. ихэх нь худлаа тийм нэг эрчүүд л дүүрэн байна аа. эхнэр бид хоёр салах гэж байгаа... өө хүүхэдтэй болоод л суучихсан юм аа... найз бүсгүй байхгүй өө, салах гэж байгаа гээд л эсвэл зарим нь ганцхан зүйл хүсэх юм. бас зарим нь чадлаа мэдэхгүй нилээн өндөр цойлох гээд л... ки ки ки бүр элэг хөшөөчих юм. сүүлийн үед би нилээн олон залуутай уулзаж үзлээ. өдөрт л нэг залуутай, зарим өдөр бүр 2 залуутай уулзаж байна аа. эхлээд би уулзаад тэр хүнийг хэн бэ ? гэдгийг нь мэдэх гэж хичээдэг. за тэгээд тэнэг эрчүүд нь уулзаад 10. 20 минутын дараа л хэн бэ ? гэдгээ таниулдаг аа. бас муу санаатай эрчүүд байна аа. яг юу гэж хэлвэл яах бол гээд л их олон баг өмсчихсөн тэгээд их сайхан ярина аа. ихэнх эрчүүд бүсгүй хүнийг гоё үгээр уяраах гэж оролдох юм. хэ хэ хэ. даанч цаадах нь тийм юманд хууртахгүй л дээ. эрчүүдээ битгий худлаа ярьж байгаач дээ. өөрийг нь гайгүй үнэлж байхад л худлаа баахан томроод л оноогоо хуга алдах юм аа.

Анхны шөнө, анхны залуу ...

энэ буланд өөрийнхөө учирсан эрчүүдийн талаар бичэн ээ. харин хаанаас нь эхэлдэг юм билээ байз. за за хамгийн анхны эрийн тухай бичих үү дээ. би тэгхэд 19 той л байсан. тэр харин 25 тай байсан байх аа. яг үнэнийг хэлхэд би түүнд дуралсан байсан. амьдралдаа анх удаа эр хүнийг хүсэж байгаагаагаа мэдэрч байсан юм аа. тэгээд өөрөөсөө жаахан ичиж билээ. найзууд маань бүгд л хүнтэй унтаж үзсэн тэгээд энэ нь ч гоё тэр нь ч гоё гээд л их ярьдаг байсан. би яахав юу ч мэдэхгүй юм чинь чихээ дэлдийлгээд л сайн сонсон доо. тэр үеэс л хүнтэй унтхаар яадаг юм бол юу нь сайхан юм бол гээд л...дотроо  нэг үзчих санаатай л явдаг байсан. зун нь хичээл амраад би найзтайгаа хамт нэг газар ажил хийв ээ тэнд бид 2 зөөгч, бармен, үйлчилэгч, гүрүүшиг гээд л бүх юмаа л өөрөө хийдэг байсан. тэгэж байгаад л тэр залуутай танилцсан юм аа. тэр манайд их байнга орж ирдэг би орж ирхээр нь тэкнийхээ араар суучихаад л жижиг нүхээр нь баахан хардаг байсан юм. тэгсэн нэг өдөр нөгөөдөх чинь тооцоогоо хийхдээ чи яагаад нууцаар хүн хараад байдаг юм бэ гэж байна.

би шууд л юу яриад байгаа юм бэ ? хэн чамайг хардаг гэж тэнэг юм уу хаашаа юм. горидчихсон дух вэ гээд л жаахан ууралсан. гэхдээ ичсэндээ хацар яг түлэгдэх гэж байсан. гарсан хойно нь найзыгаа би яг өөрийнхөө хардаг газар суулгаад хараадах гэсэн чинь онигоо, онигоо аймар нүд л гялалзаад л их инээдтэй харагдаж байсан. ичсэн хүн хүн ална гэгчээр л юм болсон доо. дараа нь хэд хоног түүнийг орж ирхээр буруу хараад суучихдаг болсон. Тэр надаар их тоглон оо. бас чихэр, жимэс ч авчираад найзаар минь өгүүлээд л инээдтэй юм их л болсон доо. найз маань намайг худалдаж байгаа юм биш үү. за тэгээд л эхэлсэн дээ. хаа ч цуг хаашаа ч хамт яваад л... тэгээд л нөгөө анхны шөнө эхэлсэн дээ. тэр намайг хүнтэй унтаж үзээгүй гэж мэдэхгүй байсан л даа. би яахав нэг их мундаг хүн болох гээд л үзсэн юм шиг царайлдаг байсан.

тэр ганцаараа амьдардаг байсан болхоор намайг гэртээ авч ирсэн. би яахав жаахан айс хийгээд л ... тэгээд л эхлээд зөөлхөн үнссэн дараа нь зоригтой үнсээд л үнсээд л бүх юм эхэлсэн дээ. тэр намайг бодвол туршилагтай хүн болхоор хувцасыг минь нэг мэдхэд л тайлчихсан би гэж хүн  тэр хүний гарт орчихсон. тэгээд л зөөлхөн нөгөөхөө хийсэн дээ. еоох бурхан минь ямар их өвдсөн гэж санан аа. би шууд л болиоч ээ... тэнэг ээ гээд л орилсон хэ хэ хэ. тэнэг байна уу ? тэр мэдээж болиогүй л дээ. бараг галзуурчихсан байсан. арай гэж дуусаад л би шууд л нойл руу гүйсэн юу нь сайхан байдаг юм бол гээд л баахан бодож байж билээ. би нойлын өрөөнд зөндөө удаан суусан чинь нөгөөх чинь үүдэнд ирээд л арагдаж байна аа. гараад ир л дээ уучил энэ тэр гээд л хайрт нь чамайг хүнтэй унтаж үзээгүй байсаныг чинь мэдээгүй гээд л. би үнд орж баахан гулгасан. өглөө нь би гэрлүүгээ явхад тэр цусны толбо болсон даавуугаа угаагаад хоцорсон. би өдөр нь найзуудруугаа яриад л хэрхэн том хүн болсоноо бахдалтайгаар зарлаад л... нэг найз маань бүр миний яваж байгааг хойно гарч хараад л худлаа яриад бай гэсэн. яагаад гэвэл анх унтасны дараа эмэгтэй хүн алцагнаад яваж чаддагүй юм байх аа. тэгээд л хараад байсан хэрэг. одоо тэр үеийг бодсон чинь нээрээ л жаахан бацаан байж дээ. өөрийгөө их олон хүнээс хармалсан хэрнээ жирийн нэг залууд зүгээр л өгчихсөн. яагаад ч юм хүнтэй унтаагүй охидууд бүгд л их харамч байдаг шүү дээ. хамгийн сайхан хамгийн надин тэр шөнөө та нар жаргаж чадсан уу ? аль эсвэл над шиг нойл руу гүйсэн үү ?

ухааралаас унах нулимас минь

нулимас минь дандаа л миний төлөө урсдаг. урсах болгондоо надаас юу ч нэхдэггүй ээ. харахуй буланд шигдэн суугаад яг л хүүхэд шиг би зөндөө л уйлсан даа. эсвэл усанд орж байхдаа биеэн дээр минь бөнжигнөн  дуслах усны ширхэгтэй хамт би нулимас урсдаг. яагаад ч юм бэ надаас тэр юу ч асуудагүй ээ. зүгээр л урсаад л... урсаад л байдаг. би ч бас түүнд юу ч хэлээгүй зүгээр л,  шархдсан сэтгэлийг минь арагдаж шаналсан зүрхийг минь татгаруулж байдаг. бусдаас нуусан үнэнг тэр мэддэг болхоороо урсдаг ч юм билүү хэн мэдлээ дээ.Тэр амьдралын сайханд тэмүүлэх эрч хүч өгөөд ахиж битгий уйлаарай гэж боддог л байх даа. өглөө сэрхэд хааяа дэр минь норчихсон байдаг аа. зүүдэндээ би бас л урссан байдаг. сэрхэд минь харин өөдөөс нэг бяцхан гүнж харж байдаг. ээжээ гээд шулагнах охиноо хархаад ахиад алдахгүй ээ гэж үргэлж боддог. Өдөр бүр гүнжхэн надад хайр бэлгэлдэг өглөө бүр би хайрыг нь тэврээд ажилдаа явдаг. амьдралын шуурганд салхи шиг бэлтгэлтэй салхи шиг хувирамтгай байхгүй бол алдааг минь тосоод сууж байдаг хүмүүс олон байгааг би ухаарсан. охиноо үүрээд амьдрал өөдөө би зоригтой алхан аа.

өнөөдөр 4 - р сарын 1 гэж байгаа

Би 2 хүнд хууртаж нэлээн олон хүнийг хуурсан шүү. ганц боломж олдож байхад алдаад юугэх вэ ? тийм эээ...

эхнийг хүнийг ажилд дээр нь очиж байна гараад ир гээд баахан хүлээлэгсэн. хэ хэ  хэ. түүнийг хүлэээж байгааг ч бүр мартчихсан байсан л даа. тэгсэн харин аймар ууртай залгаад боож үхэх нээ. би бүр татаж унах шахсан, бас жаахан айсан шүү. тэгж уурлан гэж бодоогүй болхоор. тэр нээрээ надаа тийм сайн л юм байх даа сонин юм аа. гэхдээ би тэр залууд итгэж байгаагүй ээ. түүнийг танидаг болоод 5 сар болж байна. аа харин дараачийн залууг нь нэг газар уугаад сууж байна хүрээд ирэх үү гэсэн. тэр ч яахав уугын боловсон, гарал угсаа сайн юм болхоор надаар тоглуулчихаад уурлаагүй ээ... өө тэгээд ажил дээр баахан л хүнээр тоголсон доо. харин гэрлүүгээр ирэх замдаа яагаад ч юм жаахан гуниглаад л алхсан. юу ч юм бэ мэдэхгүй зүгээр л зүрх өвдөөд байсан. 

тэгээд өмнөх жилүүдийн энэ өдөр би юу юу болж байсаныг саад тэгсэн их уйтгартай өнөгрсөн жил байгаа юм байна аа. 3 нь жилийн өннөх энэ өдөр миний хайртай нохойг нөхөр бид хоёрын нүдэн дээр дайраад алчихсан. нөхөр замын цаана би наана нь зогсож байсан юм аа. тэгээд л би хамаг чадлаараа орилоод л хүн гэдэг цагаа тулхаар их аймхай байдаг юм байна лээ. би нохойдоо тийм хайртай байж хойноос нь зам руу гүйгээгүй л юм даа. магадгүй гүйсэн бол би өдийд байхгүй байсан ч байж болох юм аа. нэг цагаан жийп ирээд л пан хийсэн. манай нохойны толгой нэг гулжис хийгээд л газар унсан. аймар юм байна лээ. дараа нь түүнийгээ очоод харсан чинь нил цус би цамцандаа ороогоод л манай нөхөр тэврээд л замаас холдуулсан би хүрж чадахгүй байсан айгаад л байсан юм байлгүй дээ зайлуу. нохой дайрсан хүн цаана очоод зогсоод машинаасаа бууж ирсэнээ буцаад яваад өгсөн. тэр үед тэр хүнийг их үзэн ядаж байж дээ. сүүлд бодохнээ миний нохой манай нөхөх лүү минь гүйж байгаад дайруулсан юм аа. ямар тэр хүн албаар дайрсан биш. тэр өдөр би бөөэну уйлаан майлаан болж байгаад найзруугаа утасдсан чинь өө хөө очиж очиж өнөөдөр л нохой чинь үхэж гэнэ дээ. битгий худлаа яриад бай. ямар үнэмшилтэй жүжиглдэг юм бэ гэсэн. би дахиад л уйлж билээ.

zail teh uu...

za za durlal ingej duusdag yum baij l dee. yasan geheer hoo ochigdor oroijingoo tuuniig mallah gej bur durgui hureed l suugaad baisan. ene erchuud neeree unen uhaan muutai yum aa. hudlaa ongirood l... neg ih mundag hun boloh geed l tegeed bas boloogui ee huuhen yarichihna. namaig odoo yah gej duudsan yum buu med ee.

uunees hoish chamaig minii buh naizuud meddeg bolno genee. chi zovhon minii huuhen oor heniih ch baij bolohgui gene ee.

uuniih harin chadahgui yum bna aa. erh choloog dongoj mederch baij... chamaar ooriigoo huluulen gej uu. goridsonii chin garj. bur hantlaa erh choloogoo edlen shuu.

neeree chi minii bodoj bsan shig zaluu bish bna lee. bi estoi gaihsan bur neg... za za heleh ch ug alga daa. ochigdor chamtai yavaj bhad tanidag hun haraagui l bga daa. harsan bol tumnii shivshig bolson doo. uuj chadahgui yum bol yah gej uudag yum be ta nar. tegeed l booljood l... shal, shal hiigeed l novsh gej. bar, pab heseed l bi ch gej bi orhiod yavchihaj chadsangui l dee. naizuud ni ch yu gej bodoh yum. yavaj, yavaj shono 3.4 tsagiin ued arai gej nair duusan. tegeed l shal sogtuu mashinaa bariad namaig hurgej ogchood ehnerluugee guisen dee. odoo  ehnertei aluulan aa geed l... dahij iim huntei zuuraldahgui ee. zugeer l zail teh uu gej helne ee...

nadaa taarah tiim hun haana bga yum bol oo saihan durlah yum san yu ch bodohgui. zugeer l durlaad l... hamtdaa gar garaasaa hotlood l zugaalaad l, tal dunduur mori unaj davhiad l... bi neeree mori unaagui barag jil bolj bna aa. neg saihan mori unaad l salhi tatuulan davhihn yumsan. bas uuliin oroi deer garaad l saihan  yum bodood suuh ch bas saihan shuu.

buur ajilaasaa garaad uuland ochood irmeer bolj bna shuu. bi ih tenuulchin hun dee. tegeed l mori

(Нийт: 57)
 


Powered by