шүүхдэх үү ?

нээрээ шүүхдэх үү ? аль эсдэл болих уу ? гайхаад л... найзууд цөм шүүхэд ээ ингэж тэр хүнийг даврааж болохгүй гэх юм,  тэгээд юу байна тэр бүгдийг нь ав гэнээ. аймар байна уу ? юу ч болж байсан шүүх чиний л талд орох болно оо яагаад гэвэл чи хууль бус юу ч хийгээгүй... энэ тэр гэнээ хө. ганц байгаа машиныг нь булаацалдах юм байх аа бас өөр бас бус зүйлийг. тэр машиныг нь тэгээд аав, ээж нь авч өгсөн шүү дээ гэсэн чинь тэр хамаагүй ээ. 2 хүн суугаад бий болсон хөрөнгө хэн авч өгсөн нь хамаагүй бүгд танай гэр бүлийх гэх юм. тэгээд ч хүүхэд дээрээ өөрөө  ганц  уут чихэр бариад ороод ирдэг биш яадаг юм тэр муу, үхсэнийг нь өрөвдөөд байгаа юм бэ ? чамайг тэр хүн бодсон уу ? хүүхдээ тэр хүн хайрлаж байна уу ? эцэсийн эцэст нэг юм дагаад л салбагнаж байна гэээд л хэдэн талаас дайрч байна аа. би салах өрөгдөл гаргахгүй нэлээн явсан юм л даа. хүн өөрөө сэтгэлээрээ болно биз гээд л ... тэгсэн хүн тэгдэгүй юм байна аа. тэгээд би яахав зүгээр л сар бүр тэр хүн хүүхэдийнхээ дансанд мөнгө хийж байг гэж бодсон юм аа. өөр ч надад хүсээд байх зүйл алга аа. шунал хөдөлсөндөө биш зүгээр л зэвүүг нь хүргэж юмаа худааж өг гэж өрөгдөл бичдэг юм билүү. найзууд маань бүр амар надаа бичээд өгсөн ш тээ. би юм булаацалдах юм бол түүний ээжид, эгчид нь алуулах байх аа. намайг юу вэ энэ хүүхэн чинь, шуналын тулам очиж, очиж гээд л бөөн хэрүүл болно доо. гэхдээ би хэрүүлээс айхгүй байна аа. тэр ч гэсэн надруу утасдаад л бөөн юм болох байлгүй дээ. угаасаа би түүнийг хэл амаараа дийлэхгүй нь тодорхой. өөрөө ч бас тэгэж гайхуулдаг байсан юм чинь. Ганцхан хүн чанар минь л зулгаагаад байх юм. найз маань нэгэнт өрөгдөл өгөх юм бол цайрсан хэрэг болдог гэнээ. гэтэл би тэр хүнийг дахиж хэзээ ч хармааргүй байна аа. хэрэв тэр тэр өдөр тэгж хэлээгүй байсан бол би ийм зүйл хийхгүй байсан аа. одоо харин хийнэ шүү бодсон чинь бүр дургүй хүрээд явчихлаа. чи намайг ийм юм хийнэ гэж зүүдлээ ч үгүй байгаа л даа. харин би чамйаг жаахан  зовоомоор санагдаж байна чи яагаад тийм жаргалтай байх ёстой гэж. шүүхдэх нь дээр юм байна ааааааааааааааа................  тэгээд л зүгээр таг чиг алга болно гэдэг дэндүү тэнэг хэрэг юм байна. яаж хоосорч байгааг чинь харах сайхан байна. боож үхэх гээд яаж надруу хашигчих бол оо бүр инээд хүрж байна. би ер яагаад чамайг өрөвдөх ёстой гэж ? чи бид хоёрыг өрөвдсөн бил үү. охин чинь ааваа баяртай гээд гархад чи юм бодсон уу ? чам шиг мал юу ч бодох вэ дээ.

охиноо ганцхан үнсүүлээч

төмөр тортой цагаан хэрмэн дотроос хэн нэгэн надаас энэрэл хайр гугаад байх шиг... Нулимас урсаад л ямар хувьгүй аавын хүүхдүүд энэ торон дотор өөрийгөө цээрлүүлдэг бол оо ? гээд уйлсаныг минь хэн ч мэдээгүй. уулзалтын өрөөнд байсан нэг залуу хөлд ороод удаагүй  бололтой ийш тийшээ тэнтэр, тунтар алхах бяцхан охиныг харж байснаа... ээжээс нь охиноо ганцхан үнсүүлээч гээд ... горьдсон нүдээр бүсгүй рүү харлаа. бүсгүй түүнийг нүдийг хараад элэг нь эмтрээд л явчихсан. царай нь хуха цайгаад л... эр хүний нүд хэзээч тийм байхыг харж байгаагүй болоод чтэр үү. яг тэр мөчид зүрх нь зогсчихсон. арай гэж л сэхээ орсон уу. толгойгоо дохин зөвшөөрч байгаагаа хэлээд буруу хараад зогсчихсон. залуу охиныг  элгэндээ наан хэсэг  суулаа тэгсэнээ зоригтойхон нэг үнсчээд бушуухан шиг буруу харж нулимсаа ноорхой цамцныхаа ханцуйгаар арчлаа.

дараа нь би харгалзагчаас нь хэн болхыг нь яагаад энд ирсэнийг нь асуухад... эхнэр нь өөр хүнтэй заваарч байгаад баригдсан юм байх аа. тэгээд л мань хүн... хоёр хүүхэдтэй. тэд нар нь чааваас жаахан юм билээ. тэр муу хүүхэн нөхрөө ийм болгчихоод ядаж ганц удаа ч болов хүүхдүүдээ дагуулаад ирж байгаагүй гэсэн. тэндээс буцахдаа би зөндөө их уйлсан. уйлж чадахгүй байгаа эр хүний бардам зангийн чинь өмнөөс хантлаа уйлсан. ганцхан удаа хальт харсан чиний нүдийг санах тоолонд зүрх минь өвддөг. би хэзээч тийм нүд харж байгаагүй болхоор бүүр их уйлсан. жолоочдоо загнуулсан хэрнээ л уйлаад л байсан.

 

сүүлд нь сураг сонсохнээ чамайг хэлгүй болсон гэлээ. орчлон яагаад ийм хатуу байдаг юм бэ ? түүнээс хойш цаг хугацаа нэлээд өнгөр ээ.

одоо чи ярих хэлтэй болсон уу ? охиноо ганцхан үнсүүлээч гэж хэн нэгнээс гуйгаагүй л байгаа даа.

 

алхаад л байж дээ...

 

 

 

 

 

өө нээрээ энэ үнэртэй усыг хамаг мөнгөө шавхаад авчихсан. сайхан үнэр хахлуулаад л алхаад байж дээ... ки ки ки болсон. уг нь авахгүй гэж бодож байсан юм аа тэгсэн харин гэнэт өвчин хөдлөөд би ер нь яагаад өөрөөсөө нарийлах ёстой юм бэ гэж бодоод л шүүд түшиг рүү такси бариад очоод л авчихсан. Үнэн улайрсан байгаа биз. Яадаг юм бэ алхсан ч гэсэн сэтгэл ханглуун байвал болоо ш дээ. тйим биз дээ... үнэртэй ус дуусчихсан тэгээд нэг хямдхан үнэртэй ус авдаг юм билүү гэж бодсон чинь чадахгүй нь ээ. муугаа мэдэхгүй бас голоод байгаа юм аа. хэ хэ хэ. баян байсан бол бас яая гэх вэ ? нээрээ би чинь одоо гутлаа элэгдтэл алхах нээ. за  хө бас гутлаа их хайрлан аа. хамаагүй газар өмсөөд л алхаад байх юм бол будаа болно. нээрээ гутал гэснээс зарим бүсгүйчүүд аймар гуталтай яваж байдаг шүү. өмнөөс нь шоконд ормоор... гутал нь ямар ч байх нь чухал биш хамаагүй хамгийн гол нь цэвэрхэн байх ёстой. бас өсгий нь далийгаад мурийгаад бүр авах юм байхгүй болчихсон. бас нил шороо тоос болчихсон гутал өмсчихөөд л дээгүүр хараад бөгсөө аймар хаялаад л явахаар инээд хүрээд байдаг юм аа. бүсгүй хүн хамгийн гол нь цэвэрхэн байх ёстой тийм биз дээ. хичнээн манайд гутал сайхан байх хэцүү ч гэсэн хүн өөрөө болдог л юм даа. миний нэг танил байсан юм аа. гэр хороололд амьдардаг ч гэсэн гайхалтай цэвэрхэн өглөө гэрээсээ гарахдаа гутлынхаа гадуур уут углаад явдаг. тэгээд буудал дээр ирээд уутаа цүнхлээд л... ёр нь муухай харагдах аиархан тэрэн шиг амархан юм байхгүй, харин сайхан харагдах хэцүү яагаад гэвэл бид жаахан ч гэсэн өөрсдийгөө золиослох хэрэгтэй болдог ч юм шиг. тиймээс жаахан залхуу бүсгүйчүүд байгаа бол та нарыг цаг үргэлж хэн нэгэн харж байдаг юм шүү гэж хэлмээр байна.

цалин буугаад

Аз болход өчигдөр цалин буугаад. ёоое цалингаа авсан чинь  харин жаахан уур хүрсэн шүү баахан юм хасаад хэдхэн төгрөг өгсөн. аван гэж бодож байсан юм их байсан болхоор бүр ч сэтгэл дундуур байна. тэгээд энэ хэдхэн төгрөгийг яаж хүргэх вэ гээд л дэвтэр дээр тоо бодож баахан суусан. хэ хэ хэ.  хамгийн эхлээд хүмүүсээс зээлсэн мөнгөө өхөх хэрэгтэй. дараа нь харин охиндоо баахан пичень бөөнөөр нь аваад тавичихсан. яагаад гэвэл өглөө босоод л надаас нэхдэг юм. хаа очиж хүүхдээ идэх юмаар дутаахгүй гэж бодож байсан ч сүүлийн үед хөөрхий гүнжээдээ пичень ч аваад өгөх чадваргүй болсон. надаас өглөө нэхээд л ээжид нь мөнгө байхгүй гэхээр уйлах юм. яагаад ээжийгээ ойлгохгүй байгаа юм бэ ? за за дөнгөж 2 хүрч байгаа хүүхэдтэй би том хүн шиг харьцаад байгаа нь буруу ч юм бол уу даа. яагаад ч юм гүнжээг өөртөө итгэлтэй аавгүй ч гэсэн түүндээ битгий гутраасай гэж бодох юм.

хааяа хүссэн юмыг нь авч өгч чадахгүй болхоор жаахан сэтгэлээр унах юм аа.  гэхдээ бас хүссэн болгон нь авч өгөөд байвал буруу хүмүүжилтэй болчих вий ч гэж айх юм. хүүхэд өснөн гэдэг амаргүй юм аа. яаж ухаантай болгох вэ гэж бодоод л... төрсөн цагаас нь л ном авч өгдөг байсан болхоор хаа очиж ном үзэх их дуртай. тэгээд дэлгүүрт цуг орхоор ном сэтгүүл аваад өг гээд л тавихгүй шүү. чихэр, ном хоёрын аль нэгийг нь сонго оо надаа тийм их мөнгө байхгүй гэхээр чихрээ харан, харан  аваачиад тавичихдаг. дараа нь шүлсээ залгиад л өрөвдмөөр... тэгээд л бид хоёр номоо аваад явна даа. ойрдоо охинтойгоо салхинд гараагүй удсан байна аа. өнөөдөр ч цас ороод сайхан ч юм шиг эсвэл муухай ч юм шиг өдөр байна аа. дулаарах юм бол охиноо дагуулаад л богдын мүзей үзэн ээ. ойрдоо тийм газраар ер очоогүй юм байна. охиноо одооноос л үзүүлсэн нь дээр байх аа. ухааных нь цар хүрээ ч гэсэн арай өөр болох байлгүй дээ.

бэлгэвч байна уу ?

өчигдөр найзуудтайгаа нэг газар суусан гэж хэлсэн дээ. манай найз, түүний нөхөр. нөхөрийн найз, бас нэг бүсгүй бид хэд сайхан уугаад л, бас сайхан чалчиж гарсан. ид сайхан кайптай сууж байсан чинь нэг жаалхүү ирээд манай найзын нөхөрөөс

ахаа бэлгэвч байна уу ? гэж асуудаг юм да.

найзын нөхөр: байхгүй ээ ах нь эхнэртэйгээ яваж байна байна гэж хэлсэн.

бүгд л мэл гайхсан. жаалхүү секс хиймээр байгаан бол өөртөө түүнийгээ авч явах хэрэгтэй биз дээ. бид нар жаалхүүгийн орсон диско баарны залгаа пабад сууж байсан юм. нээрээ энэ арай дэндэж байна аа. танихгүй хүмүүс дээр ирээд бэлгэвч гуйгаад ч зогсож байх гэж дээ ???  өчигдөр ер нь хачин өдөр байсан аа. орой болоод тэндээс гарах гэсэн чинь зөөгч нь хаалгаа онгойлгож өгөхгүй цагдаа нар энд ороод ирчихсэн байна гээд л... тэгээд удаж удаж нэг юм онгойлгоод баахан харанхуй хонилоор явуулаад л байсан тэр нь нууц хаалга нь бололтой. манай гэрт ойрхон болхоор тийшээ л ордог юм аа. одоо дахиж зүглэхгүй ээ.

гал

асч байгаа гал руу өөрөө ордог хүн байхгүй. заавал ямар нэг шалтгаантай л байдаг шүү дээ. хэзээч юм бэ тэр галаас гарч ирэх л байх. гэхдээ хэзээ... сайн мэдэхгүй байна аа. бас тэр галаас өөрөө эсэн мэнд гарч ирж чадах бол уу ?

Зүүд

чи ийм зүүд зүүдэлсэн гэл үү. битгий худлаа ярьж бай л даа... яасан өчигдөр гэртэй хоноогүй болхоор нойр чинь их хүрж байна уу ? яагаад надруу яриад байгаа юм бэ. би чамруу ярихгүй гэж бодож байхад чи яриад л байх юм. тэгээд би чамтай дахиж ярихгүй гжэ бодож басан юм гэтэл.

би тэгвэл ярьх юм чинь гэнээ. ухаан алдаж унмаар юм аа. битгий намайг муу хүн болгох гээд бай л даа. чамайг зүгээр л хармаар санагдаад өчигдөр ярьсан гэсэн чинь. найз нь найзуудтайгаа басан юм гэнээ. тэр эхнэр чинь юу хийж суудаг бол доо. адилхан бүсгүй хүн болхоор өрөвдөөд байх юм аа. нөхөр нь гадуур хоноод л... чи надаа хэлсэн шиг та хоёрын харицаа үнхээр тийм муу байдаг юм уу ? Битгий эхнэрээсээ салаарай. ганцхан хүүхдээ бодоод л цуг байдаг гэсэн үү. хэцүү юм аа... яах ёстойг чинь бурхан шийдээд өгнө дөө. үнэнийг хэлхэд чамайг их санаж байна аа. өнөөдөр ажил дээр чинь очсон. ажилаар яваа болхоор их яаруу явсан юм аа. яагаад уулзаагүй юм гэл үү. 

уулзаад яах юм бэ ? чамайг харах юм бол дахиад л давраад унан шүү дээ. тийм болхоор өрөөны чинь хажуугаар гараад явчихсан. гэхдээ л чамайг өөдөөс гараад ирбэл яана аа гэж бодсон. гараад ирэх юм бол танихгүй царайлаад л хажуугаар чинь өнгрөн дөө гэж хүртэл бодсон шүү. тэр хүнийг бодохгүйн тулд чамайг би ашиглаж байгаа юм бол уу ? бүү мэд дээ. чи миний тухай юу ч мэдэхгүй. яагаад гэвэл би чамд юугаа ч яриагүй юм чинь. хэлээд ч яах юм бэ ? би ямар чамтай суух гэж байгаа биш.  тиймээс юу ч мэдээд хэрэггүй ээ. чи хэрэв хүсэх юм бол наагуур чинь намайг таних миний талаар ярьж чадах хүмүүс байгаа л даа. аягүй бол чи түүнийг таних ч юм бил үү... хэн мэдэх вэ ?

би сов согтуу

өнөөдөр нэг найзын маань төрсөн өдөр болж бга юм аа. согтхоороо хүн яадагийг та нэр надаар хэлүүлдэхгүй мэднэ . БИ түүн рүү өч дөчнөөн удаа залгсан тэр гол нь өөр бүсгүйтэй байсан байх аа. яагаад тэр хүн хичнээн өөр бүсгүйтэй байгаа ч гэсэн би татагдаад л ухаан алдаж унах шахах юм аа.  хүнийг хараад ухаан алдаж унан гэхээр сонин байгаа биз. ядаж байхад нөөөдөх нь их хүүхэмсэг эр бололтой эм хүний нүд ийм л сохор байх юм аа. хичнээн би чамайг эргүүлээгүй ч гэсэн чи минь өөр бүсгүй эргүүлээд яваж байна шүү дээ. бүсгүйчүүд минь ингэхэд эр хүнд итгэх итгэл та нарт байна уу ? бас нэг зүйл байна аа.

зөвхөн эрчүүдээс асууж болно биз дээ ? та нар бүсгүй хүн хэтэрхий шулуухан байхыг юу гэж боддог вэ ? би их шулуухан бүсгүй л дээ хэн ч юу ч ярьж байсан тоохгүй хүн. гэхдээ найзууд минь хааяа би хичнэээн их уйлмаар болдог гээч хааяа бүр үхмээр санагдах үе ч олон байдаг юм. би юуны тулд амьдарч байгаа юм бэ  гэж өчнөөн боддог. яг үнэн дээ тэ нар намайг маш их сэтэглийн тэнхээтэй байнга л инээж явах юм гэдэг. тэр үед найзад нь их хэцүү байдаг аа шөнжингөө уйлчихаад өглөө нь  буүлцийсэн нүдээ хүмүүсээс нуух гэж баахан будаад л... худлаа инээгээд л... хүмүүсийн нүдэнд их л сайхан аз жаргалтай хүн болж жүжиглэх юм аа. юуны тулд юм бүү мэд. бодвол хүн намайг өрөвдөх вий гэж айдаг юм бол уу ? намайг мэддэг хүмүүс бүгд л их жавхаатай гэдэг юм. хэдэн жилийн өмнө бол би үнхээр тийм байсан байх аа. нүд минь гэрэлтэж, гялалзаад л байгааг би өөрөө ч мэддэг байсан. одоо харин тэр нүд гэрэлтэхээ байсан аа. дахиж хэзээ ч гэрэлтэхгүй болсон. нүдээ аниад би зөндөө хол явсан x нүглээс би өөрийгөө холдуулж

чадаагүй л байна даа.

тэр ярьж байна

Тэр сая надруу ярьж байна аа. гадуур найзуудтайгаа яваж байгаа юм байх аа. тэгээд уулзах гэсэн юм гэнээ. бас надаа найзууд байгаа юу гэж байна. надаа ч яахав найзууд байгаа л даа гэхдээ найзуудад чинь тохирох хүн олдохгүй л болов уу ? би дотроо ингэж л бодсон. бас би одоо завгүй гэж хэлсэн. зав гаргаж болох л байсан л даа гэхдээ хүсэхгүй байна аа... хонгор минь... үгүй ээ хүсэж байна аа гэхдээ чадахгүй нь ээ.

 

мөнгө

сүүлийн үед мөнгө үнхээр асуудал болж байна шүү. өглөө ажилдаа ч явах ч мөнгө байхгүй болсон. Тэгээд жаахан юм бодож суулаа. ажилаасаа гардаг ч юм билүү гэж... даан ч би энэ ажилд дэндүү дуртай юм аа. тэгээд л тэсээд байх шиг. цалин буухгүй сар хагас болж бна аа. бүр гачин болж бна шүү. мөнгө бодож ажил хийгээгүй ч гэсэн би мөнгө олох хэрэгтэй биз дээ. цалингаа хурдан өгөөсөй дөө. давхар ажил ч хийдэг юм билүү бүү мэд дээ. ажилаар нэг барайсан хүмүүс өдөөс нь хараад инээхээр чи яагаад ярзаатлаа инээгээд бга юм бэ ? яасан хямралд өртөөгүй юм уу гэх юм. мөнгө байхүй ч гэсэн инээж болно биз дээ. манайхан...

(Нийт: 57)
 


Powered by