өчигдар чи 80 оноо алдсан гэдгээ мэдэх үү. би чамайг арай д өөр хүн юм бол уу гэж бодсон. Тэгтэл чи бас л бүсгүй хүний толгойг уран үгээр эргүүлж явдаг эрчүүдээс ялгаа алга даа. найз нь тийм юманд итгэхээ болисон шүү дээ. Бас чи яах гэж тэгэж хэлж байгаа юм бэ.
тэр орой ажил дээр хүрээд ир хайраа гэнээ,
би өөдөөс нь ганц удаа ч гэсэн дээ утасдаагүй байж юун хайр вэ ??? гэсэн нэг хэсэг алга болж байгаад орой нь дахиад л надруу ярисан хүрээд ир гэнээ. яагаад яриагүй юм бэ гэсэн чинь. гэрээсээ гараагүй юм аа гэж бна. тэгээд эхнэрийнхээ хажууд яриж чадаагүй юм байх. уг нь би хэлсэн шүү дээ чамаас юу ч хүсэхгүй ээ гэж. чи надаа дурлаагүй байсан ч болно. ганцхан надад чамтай байхад л сайхан байсан юм аа. би чамайг хэзээч эхнэрээс чинь салгахгүй, би тийм юм хийж чадахгүй ээ, надаа чиний үнэр, чиний инээд, чиний байгаа байдал чинь таалагдаж байсан. яг үнэнийг хэлхэд чамайг хүрээд ир гэхэд чинь хар хурдаараа гүйгээд очмоор л байсан... гэхдээ л би үгүй гэж хэлсэн яагаад гэвэл одоо ямар нэгэн юм хийх санаачилагийг би биш чи гаргах ёстой. гэхдээ би
чамтай аль болох уулзахгүйг хичээнэ ээ. яагаад гэвэл би чамаар тоголмооргүй байна. чиний хувьд би тоглоом байуж болох гэсэн чи миний хувьд тийм биш ээ. галзуурсан сэтгэлийг минь ганцхан чи л хөдөлгөж чадсан шүү дээ.