би гэж хүн их тэнүүлчин амьдралтай. ажилдаа орсон өдөр дарга өрөөнд орж ирээд хөөе тэр саравчтай малгайтай нөхөр гэж дуудаад л... бөөн цаас авч ирээд л за ийшээ 8 сарын 2 нд явна шүү. ойсон гээд л гараад явна. би хойноос
- ээ... дарга аа гэж хэлээд л хоцорч байгаа юм чинь. тэгээд л архангай аймаг руу явдаг юм байгаа биз дээ. хар өглөө 6 цагт машин ирээд л санд мэнд охиноо үнсээд л явсан даа. хөөрхий уг нь эмнэлэгт хэвтээд арай гэж цагаарч байсан арьс... замдаа харин унтаж үзлээ. уг нь би холын замд унтахгүй шал, шал хийгээд л явдаг юм. тэгсэн энэ удаа байхгүй ээ хөөрхий эмнэлэгт баахан унтаад сурчихсан юм хойно. тэгээд л очсон газар маань тийм гоё байгальтай биш ээ. нэл тал хамгийн наад талын сум үзээд байхаар ч сонин зүйл байхгүй. айраг л сайн уусан даа. хүмүүс нь бүр ямар айхтар шахдаг юм бэ ? гайхсан... би уул нь хүнээр айраг шахуулаад уугаад бхаар хүн биш л дээ. эмнэлэгээс гараад удаагүй болхоор айраг ууж болохгүй байсан юм. болох байсан бол савтай савийн дуустал ч ууж чадхаар хүн шүү дээ...
ганц гайгүй санагдсан юм нь энэ нуур л байна даа. өгийн нуур аа гэж...

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: