
Өнөөдөр гадуур хөл хөдөлгөөн гэж аймар байна аа. би аймар завгүй байлаа. Нээрээ ээж, охин 2 цэцэрлэгт орж чадаагүй ээ. манай хороо цэцэрлэггүй юм байх аа тэгээд хүүхдийг чинь авч чадахгүй ээ гэж эрхлэгч нь хэлж байна. би гэртэйгээ ойр цэцэрлэгт ерөөсөө хүн танихгүй юм байна лээ. энэ ч муу шүү гайгүй байх гэж бодсон чинь үгүй шүү. тэгээд яахав дээ хамгийн сүүлд эцсийн арга хэмжээг авч хаана ажил хийдгээ хэлсэн чинь жаахан зөөлөрч байна аа. тэгээд 9 нь сарын дундуур хүрээд ир гэнээ. одоо яах вэ ? за гээд л гарсан. тэгээд охиноо явуулах нэг юм олсон... юу вэ ? гэвэл Балет...........

хүмүүс өөрийнхөө хүүхдийг магтах дуртай байдаг юм би ч бас тйим өвчин тусаж байх шиг... учир юу вэ гэвэл майай охин үсэг мэднэ. бас 1 - 10 хүртэл тоолж чадна. жаахан онцгой ч юм шиг санагдаад байгаа юм. тэгээд л нэг ажил хийж яваад балетын сургуульд очив оо. тэгээд багштай нь яриад үзсэн чинь. охиноо дагуулаад ир гэнээ. жаахан л юм гэхдээ хэр байна үзэх юм байх аа. тэгээд л 9 - р сарын 10 наас гүнж балетад явах болсон. эмээ, өвөө 2 нь намайг загнаад л байгаа. хүүхэд багаас нь зовоох нь гэнээ. тийм ч байж магадгүй гэхдээ би балет бол эмэгтэй хүнийг төгөс төгөлдөр бологдог гайхамшигтай урлаг гэж боддог. тиймээс ч бүр гэдсэнд байхад нь яавуулна гээд шийдчихсэн байсан юм. магадгүй би гүнжээрээ өөрийнхөө хүүхэд насныхаа мөрөөдөлөө биелүүлэх гээд байгаа юм бол уу мэдкү ээ... ямарч л байсан гүнж балетын сургуульд явах болсон.

Сэтгэгдэлүүд:
Yavuulsan n deeree
Сэтгэгдэл үлдээх: