галзуусан юм байх даа...

хааяа хааяа нойтон хамууг бодоод байх болсон. тэнэг юм аа хажууд байхад нь тэгтлээ их уурлаж, дургүйлхээд байсан байж. хааяа хийж байсан үйлдэлүүд нь бодогдоод байх юм.

гэртээ ирхэд орцны үүдэнд машин дотроо хүлээгээд унтаж байдаг нь бодогдоод байна. тэгээд л яах гэж ирсэн юм бэ гэхээр ? хармаар байна гэдэг. уруул дээр минь ганц үнсэх гэхээр нь бараг дайн болдог байсан.

би яагаад өөрийгөө тэгэж их харамлаад байсан юм бол. зүгээр л тэр хүнд итгэж чадаагүй... одоо ч харамсаагүй л дээ. одоо миний хажууд хэн ч байхгүй бас нэг хүн өөрийн болгох гээд л байгаа би зугтаад л... яагаад гэвэл тэр хүн надаа онц санагдаагүй ээ. гадаадад олон жил байсан болхоор ч тэр үү. бодож байгаа зүйл нь хүртэл айхтар. зүгээр л байж байхад гэмгүй юм шиг санагдаад байгаа. тэгээд л хаячихаж ч болохгүй нэг тийм хүн байгаа. тийм байж тэр хүнтэй уулзах ямар ч утга алга. тэгээд би ямар хүнтэй уулзах хэрэгтэй юм бол оо ? мэдкү байна аа. нойтон хамуу алга болоод 2 сар болж байна хажууд байсан нэг юм алга болхоор надаа ийм гунигтай, уйтгартай санагдаж байж болох юм. тэр намайг өөрлүүгээ залгаарай гэсэн хэрэг болуул харин би залгахгүй ээ. тэр өөрөө яриул тэр л биз. одоо ч хамаагүй очмоор л байна даан ч бардам зан нь дийлээд байна гээд мэссэж бичэж байсан. хэ хэ хэ би өөрийгөө ойлгохоо байсан болхоор сэтэгэл зүйчид хандаад цаг авсан. зүгээр л би сонин байна аа. хааяа янз бүрийн юм бодхоор дотор шатаад л үхэх гэж байх шиг. зүрх базлаад л, толгой эргээд л мансуурсан амьтан шиг болдог. би юу хүсээд яах гээд байгаагаа ойлгохоо байгаад удаж байна. үүлэн дунд хөвөөд ч байх шиг сонин юм болоод байна аа.

Сэтгэгдэлүүд:

1. эрхэм цэцэг | 2009-09-02 10:34:15
hmmmmmmm harin yg tegdiishdee ydargaatai gej bodoj bsan hun yvaad ogohoor uguildiin xeex
2. TinkerBell Serenashka | 2009-09-06 16:36:48
bi bas uuriiguu oilgohoo bsaan.yu huseed bgan buu med.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
 


Powered by