Өчигдөрхөн зүрхэн дээр гуниг шивэрсэн, би одоо мартчихаад инээж явна
өглөөхөн гудманд дурлал тааралдсан. би одоо мартчихаад ганцаардаж явна
өнгөрсөн амьдралд үнэн байгаагүй, би одоо мартчихаад итгэж явна.
үүнийг бичсэн хүн их сайхан сэтгэлтэй байх аа. надаас харин нэг иймэрхүү л юм гарч байна. хэ хэ хэ
Салхи...
өглөөхөн нүдэнд нулимас шүүдэрлсэн, би уйлаагүй...
Өнчин зүрхэнд салхи сэвэлзэд
Бодлын тэнгэст бороо шаагиад л байна, гэхдээ би дурлаагүй ээ...
Дураараа огторгуйд дурлал захиаж шившсэн ч
Дундуур сэтгэлийг дүүргэх хүн ирээгүй
Навчаа говох моддын дундуур салхи тэнээд л байна
Бөөн бөөн хүний дунд салхи үлээгээд л явна
Хүмүүс салхи хаанаас ирдэгийг мэдэхгүй
Салхи бас хаашаа явж байгааг ч гадралахгүй.
салхи харин төөрчөөд гэрээ олохгүй байгааг хэн ч анзаарсангүй...

хэ хэ хэ миний хэдэн холбсон үг.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: